Tuesday, November 30, 2010

Надад бас чамд бэлэгтэй..


Юнител корпораци нь нийт хэрэглэгчдэдээ зориулан үргэлж сонирхолтой урамшууллуудаар бэлэг барьдаг билээ. Энэ удаад урьдчилсан төлбөрт iD, Dopin Happy life, New life үйлчилгээний бүх хэрэглэгчдэдээ “Надад бас чамд” урамшууллаа зарлаж эхэллээ.

Энэ удаагийн урамшууллын онцлог нь та нэг сумаар хоёр туулай буудаж, өөртөө төдийгүй ойр дотны хэн нэгэндээ урамшуулал бэлэглэх юм. Урамшууллын хүрээнд хэрэглэгч та 2000, 3000, 5000, 6000, 10000, 15000 төгрөгийн картаар дансаа цэнэглэх тутамд нийт үнийн дүнгийн 50% -ийг бонус болгон авах бөгөөд дахин 50% нь сүлжээн дотроо хэн нэгэнд илгээн бэлэг барих боломжтой.


Бонус нэгжний хүчинтэй хугацаа картын төрлөөс хамааран 1-6 хоног байна. Тухайлбал та 2000 төгрөгийн картаар дансаа цэнэглэх бол 1 хоног, 3000 төгрөгийн картаар бол 2 хоног, 5000 болон 6000 төгрөгийн картаар бол 3 хоног харин 10000 болон 15000 төгрөгийн картаар дансаа цэнэглэх бол 6 хоног тус тус хүчинтэй байх болно.


Урамшууллын хөтөлбөр үргэлжлэх хугацаанд та хэдэн ч удаа дансаа цэнэглэх боломжтой бөгөөд тухай бүрд урамшуулалыг авах орно. Харин та бусдад бэлэглэх нэмэлт 50%-ийн бонус нэгжээ өөртөө авах боломжгүй гэдгийг анхаарна уу. Зуун нэгжтэй байснаас зуун найзтай яв гэдэг шүү дээ.


Урамшуулал 12 сарын 27-нийг дуустал үргэлжилнэ. Хэрэглэгч та дансаа цэнэглэж өөрийгөө болон бусдыг баярлуулаарай!

11 сэтгэгдэлтэй » сэтгэгдэл үлдээх:

Frank said...

Дараа нь төлдөг хүмүүс яах болж байнаа?

havuz said...

thank you very much

peruk said...

thanks a lot man

prefabrik said...

thank you..

fotoğrafçı said...

ı like this.. thanks

fotoğraf çekimi said...

ı love this and very veryy

çocuk montu said...

magnificientttt very!

toptan takım elbise said...

supper supper first!

maç özeti ve golleri said...

ooo greatt thank you sharingg

Anonymous said...

marketingiin medee hesegt oruuldag bichleguud chin yamarch goe shineleg marketingiin surtalchilgaa alga. neeh goe nertei blog yum. blogoos chin marketingiin goe shineleg arga helberiig olj harahiim baih gesen chin tiim yum yuch alga daa. zgr neg urgeljilsen ugiin zohiol shig yum bicheel zurag tavitsan bhiin. ankhaarch harna biz dee

hazır beton said...

really good

Post a Comment

"Comment as" хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа..

Related Posts with Thumbnails
 
Copyright 2009 a Marketer's Dream... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by eTor Marketer