1. Нэгэн Африк хүүхэд захиандаа: Би төрөхдөө хар, том болоод хар, наранд гараад хар, үхэхдээ ч хар. Гэтэл та нар муусайн цагаан арьстанууд төрөхдөө ягаан, том болоод цагаан, наранд гараад улаан, өвдөхөөрөө ногоон, даарахаараа хөх, үхэхээрээ саарал болдог байж яагаад намайг өнгөт арьстан гээд байдаг байна аа..
2. Мобиком залгиж байна зажилж байна.. Ийм өндөр өртгөөр ярьдаг улс орон хаана байна эсвэл бид баячууд юмуу. Би залгая гэдэг мобизон нь өрөнд ороод шатаж дууслаа.. Төлбөрт хугацаа дуусангуут өрөө төл гэсэн мэссэж дарамтлаастай. Монопол юм бол ярианы өртөгөө багасгахыг уриалж байна. Цааш нь дамжуулна уу. Сая дахь хэрэглэгч 99.......-оос....
3. Чи чинь нөгөө манай хамаатны дүүгийн найзых нь танилын нагац ахых нь дүүтэй суусан эгчийх нь хүүхэдтэй хамт нэг цэцэрлэгт байсан хүүхдийн ээжийх нь ахын дүүтэй суусан хамаатны ахтай нь хамт ууж байсан ахын бага хүүхдийх нь дээд талых нь ангийн хүүхэд мөн үү? мөн биздээ тээ
4. Хөгшин чинь ёстой баларч байнаа. -Яаасан бэ? -Хэдэн жилийн өмнө би том болсон охинтой залуухан бэлэвсэн эмэгтэйтэй танилцаж ханилсан юм. Тэгтэл саяхан аав маань миний дагавар охинтой суучихдаг байгаа. Ингээд Дагавар охин маань миний хойд эх болж, Харин аав маань миний хүргэн, Улмаар би өөрийнхөө хойд эхийн дагавар хүү болж, эхнэр маань өөрийнхөө хүүгийн нагац эгч болоод, миний хүү аавын маань бүл дүү, харин би өөрөө өөрийнхөө өвөө нь болчоод…
5. Өнөөдөр 9 сарын 10. Энэ өдөр дэлхийн царайлгуудын өдөр тул та аватар дээрээ байгаа өөрийнхөө зургийг авна уу. Төвөг удаж үнэнийг хэлсэнд уучлаарай гэнэ үү кккк
6. Нэг аз нь шовойсон аавын хүү байж гэнэ. Сугалаанаас дандаа super шагналыг нь хождог, үгээр хэлэхийн аргагүй азтай, өдөр бүр түүнд ямар нэгэн аз тохиодог байж. Нэг цас орсон өглөө өнөөх залуу өнөөдөр надад ямар аз тохиох бол гэж бодоод явж байтал хальтарч унаад 2 хөл, 2 гарынх нь шагай мултраад ойччихжээ. Мултарсан 4 шагайгаа эргээд харсан чинь 4 бэрх буучихсан байжээ, мангар азтай
Ойрын хэд хоногт Yahoo Messenger-т хамгийн ихээр ирсэн зурвасуудыг нийтэллээ.
Дээрх зурвасуудад ажиглагдаж буй нийтлэг шинжүүд:
1. Хөгжилтэй хошин байдал /ойлгомжтой эсэх/
2. Үгийн буруу бичилт
3. Найруулгын алдаа
4. Хэмжээний хувьд богино байдал /2-3 өгүүлбэр байвал зохистой../
5. Энгийн хэллэг буюу хар ярианы хэллэг /албаны үг хэрэглэгдээгүй/
Тэгэхээр та хэрвээ YM мөн түүнтэй ижил төрлийн зүйлсийг ашиглан мэдээлэл цацах, эсвэл шуум тараах бодолтой байгаа бол дээрх шинжүүд дээр анхаарах хэрэгтэй гэж миний зүгээс зөвлөх байна.
Холбоотой бичлэг: YM Spam Virus - foto :D..

2 сэтгэгдэлтэй » сэтгэгдэл үлдээх:
Гайхалтай зөвөлгөө байна. PR талаас бол яг л хэлсэн байна. Гэхдээ бид сонгодог PR-т суралцах хаа ч байсан юм...
Бодролын орон зай тань 1 нас хүрч байгаад баяр хүргэе. Би бас өөр нэгэн бодрох орон зайд яг нэг жилийн тэртээгээс бэдэрч ирсэн юм.
http://purport.blog.gogo.mn/
Бодвол энэ хоёр орон зай нас чацуу бололтой. :D
Post a Comment
"Comment as" хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа..