Saturday, September 18, 2010

Эх хэлээ аварч үлдэхэд нэг хүний ч оролцоо чухал..


Энэ талаар бичиж, өөрийн санаа оноогоо бусдад хүргэе гэж дээхнээс л бодсон боловч завдал нь тааралгүй явсаар одоо л нэг юм бичиж байгаа минь энэ. Анх бид Орос улсын нөлөөгөөр уйгаржин бичгээ кирилл үсгээр сольсон. Тэр цагаас хойш Монгол улс глобалчлалын далайд хөл алдсан мэт гадны улс орнуудын соёлын довтолгоонд ихээр өртөх болсон. Тэрхүү нөлөөллийн үр дүн нь ч бидний амьдралд өнөөдөр илхэн харагдаж байна. Гудамжаар явахад үйлчилгээний газрууд, дэлгүүр хоршоо, телевиз радио, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, өдөр тутмын хэрэглээ болсон хоол, ундаа.. Маш олон зүйл гадаад нэр, хаягтай болсон. Гэвч бид өдөр тутмын ажил, амьдралдаа дарагдан нэг мэдэхэд энэ бүхэнд дадал болж.

Эхэн үедээ хүчтэй нөлөөлсөн зүйл нь шарын шашин, түвд хэл. Олон ч хүн утга нь тэр бүр  үл ойлгогдох бурхан, ном судрын нэр болон түвд хэлний тэмдэг нэрүүдээр нэрлэгдэж эхэлсэн. Одоо ч энэ байдал хэвээр. Алтансүх гэхээр "Алтаар хийсэн сүх гэж байдаггүй" гээд элэглэх нь холгүй байдаг мөртлөө Сумъяабазар, Рэнцэндагва, Хорлоо, Сүрэн гэхчилэн нэрийг зүгээр л сонсч чаддаг болсон нь гайхалтай. Үнэхээр их нөлөөлж. Чойном гэдэг нэр хүртэл нэгэн шарын шашны ном судрын нэр байх жишээтэй.

Харин одоо аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр, томоохон үйлчилгээний төвийн нэр гэхэд заавал "латин үсгээр бичигдсэн эсвэл гадаад" нэртэй байхгүй бол хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн бодолд хүлээн зөвшөөрөгдөхгүй мэт буруу сэтгэлгээ үүсэн бий болжээ.  Үүнтэй нь уялдан компаниуд ажиллаж байна. Жишээ нь ХАС банкны амар үйлчилгээ.

Монгол хэлэнд эхэн үедээ шарын шашин хүчтэй нөлөөлж байсан бол одоо харин харь хэлний хүчтэй нөлөөнд өртөөд байна.

Латин үсгээр бичснийг оруулалгүй зөвхөн ХАРЬ ҮГ оролцуулсан зүйлсээс сонирхуулбал:
        1. Телевизийн нэвтрүүлгүүд
МҮОНТВ
   "Hey Hey" уралдаант цэнгээнт нэвтрүүлэг
   "Face to face" Talk show
   "MM-Today" English news
   Mobilotto
   Ариусахуйн гүмүда

UBS
   CITY NEWS
   BUSINESS NEWS
   EXIT Зар сурталчилгаа
   EN FACE ярилцлага
   Deus продакшн МӨРӨӨДӨЛ БИЕЛДЭГ ЮМ
   COOK TIME
   Hot funny
   Naked funny
   БИ ЧАМД ХАЙРТАЙ-2 Making the movie
   Entertainment News
   MONGOLIAN MUSIC хөгжмийн хөтөлбөр
   MESSENGER МЭНДЧИЛГЭЭ
   WEEK NEWS тойм хөтөлбөр
   TV ZONE Шууд нэвтрүүлэг
   RISING FILM Кино нэвтрүүлэг Сар шинийн дугаар
   САЙН УУ,САЙНАА? Ток шоу МУГЖ Д.Сосорбарам
   МОНГОЛЫН СУПЕР КОНЦЕРТУУД Сар шинийн тусгай дугаар

MN25
   Телешоп
   "Дуэт- Дуэль" шоу нэвтрүүлэг
   Rock news
   ТВ Галерей
   Хэт трик
   "Banana" телесэтгүүл
   Smile
   "Non stop" хөтөлбөр

TV5
   "Home shopping"
   " Хүрээнийнхэн"мюзикл 2009 он
   Love music хөгжмийн хөгжмийн хөтөлбөр

TV9"
   Энэ өдөр" – in Focus
   Music and ТВ зууч
   "Umbrella music" соёл урлагийн нэвтрүүлэг
   Business maximum 88
   Маking movie: "Би чамд хайртай 2" Монголын УСК
   "Umbrella fashion" нэвтрүүлэг

C1
   Тотал спорт
   Фокус ТВүүдийн мэдээний тойм
   Шоу биз
   Total Sport
   Movie line

NTV
   "NTV news 21"
   NTV sport news
   "Мода арт" реалити шоу 6
   "Авъяслаг Германчууд" реалити шоу-2
   Пресс экспресс
   Сувдан beauty салон үзүүлж байна
   "Beetle music" хүүхдийн хөгжмийн нэвтрүүлэг
   "N-music"
   ТВ доктор
   "Urban city" хөгжмийн нэвтрүүлэг

TV8
   Fashion залуучуудад зориулсан Интертаймт нэвтрүүлэг
   Movie box
  
ТМ
   "Бээжин экспресс" шоу нэвтрүүлэг /8/
   "Realty time" үл хөдлөх хөрөнгийн нэвтрүүлэг
   Дэлхийн цаг. In Focus

SBN
   SBN NEWS /Давталт/
   ШОК. "МИНИЙ МАШИНЫГ АВРААЧ-3" шоу
   Music line
   ШОК. "МИНИЙ МАШИНЫГ АВРААЧ-4" шоу
   "ROUND" Тулааны нэвтрүүлэг
   "W-music" хөгжмийн хөтөлбөр
   ГАРАЖ-ИНК 40
   W Show time

Боловсрол ТВ
   Edutaiment chat
   "Билим" теле сэтгүүл
   NBA-н бүх оддын тоглолт/slam dunk,3 point,/

MGTV
   "Home Shoр"

   "SMS chat"

BTV
   "B spot" мэдээ /англи хэлээр/
   "Шөнийн ТҮЦ" мессеж зарын цаг

Eagle TV
   "Brain Capital" нэвтрүүлэг
   Eagle news
   TV sale
   "Маркет плейс" бизнес нэвтрүүлэг
   Cook time /шинэ/
   "Факт" асуудал хөндсөн нэвтрүүлэг
   "Buzzer shot" спорт / шууд/
   E-Link / Англи хэлний хичээл/
Эх сурвалж: http://ebayaraa.blogspot.com
        2. Фм радио: Kiss, Life, Royal
        3. Үйлчилгээний газрууд: Metromall, Hi-Fi Megastore, Shirt Men's Shop
        4. Урлаг - Х-Түц, ТV Cocktail, Хувьсал Production гэх мэт..


Бидний байнгын хэрэглээ болсон гар утас. Гар утасны операторуудын лого нь бүгд латин үсгээр бичигдсэн байдаг. Гар утасны операторуудаар гадаад хүмүүс цөөхөн үйлчлүүлдэг нь тодорхой.
Операторуудын үзүүлдэг үйлчилгээнүүдийн нэрнээс цухас дурьдвал: MobiCom (Platinum, Gold, Silver, Zone700, MyZone, MobiMix), Skytel (VIP, Business Class, Nice), G-Mobile (G-10, G-20), залуусын тодотголтой үйлчилгээнүүд (d20, iD, Be) бусад My5, UniMusic, HiTone гэх мэт.

Орос улсын үүрэн холбооны компаниудын лого нь 2 янзаар хийгдсэн байдаг бөгөөд сайт руу нь орос хэлний тохиргоотой нь ороход Орос хэлтэй хэрэглэгчдэд зориулсан лого нь гардаг байх жишээтэй. Логоны хувилбаруудыг доор зургаар харууллаа.
Дээрх байдлаар Монголын компаниуд яагаад монголчууддаа зориулсан хувилбар логотой байж болохгүй гэж?..

Бас нэгэн жишээ..
Мөн АПУ компаний бүтээгдэхүүн болох"Frutta" шүүсний савыг сайтар харвал хажуу талд нь "жүржийн ЖҮҮС, ШҮҮС" гээд холиод бичсэн алдааг харж болно.
Нэг л мэдэхэд JUICE гэдэг үгийг ЖҮҮС хэмээн хэлдэг болж. Тэгснээрээ жимсний ШҮҮС гэдэг үг хэрэглээнээс гарахгүй гэх газаргүй.

Ямар сурталчилгаа харь хэл дээр байвал зохилтой вэ?..
 - Монголд ажиллаж, амьдардаг гадны хүмүүс, жуулчид, зочид ихээр үйлчлүүлдэг үйлчилгээний төв, ресторан, уушийн газрууд. 
 - Хотын төвийн 1-р бүсэд байрлалтай гадныхан ихээр явдаг бүсэд байрлалтай үйлчилгээний газрууд.

Ямар сурталчилгаа монгол хэл дээрээ байх ёстой вэ?..
 - Үйлчлүүлэгчдийн ихэнх хувийг Монгол хүмүүс эзэлдэг газрууд.
 - Хотын төвийн бүсийн 1 зэрэгт хамаарахгүй газрууд болох 3, 4-р хороолол, 13-р хороолол болон бусад газруудаар төдийлөн гадныхан үйлчлүүлээд байдаггүй. Тиймээс тэдгээр газруудын хаяг, сурталчилгааны самбаруудыг Монгол хэл дээрээ кирилл үсгээр бичихэд буруудах зүйлгүй.

"Email - цахим шуудан/э-шуудан, Status - төлөв, Pub - уушийн газар, Billiard - ясан бөмбөг" гэхчилэнгээр эх хэлнээ буулгаж болно. Гэвч зарим үгсийг монгол хэлнээ буулгахад үнэхээр хэцүү байдаг.
          Тэдгээр гадаад үгийг хэрхэн Монгол хэлэнд буулгах тал дээр ажилладаг газар нь "Монгол улсын Шинжлэх Ухааны академийн хэл зохиолын хүрээлэн - НЭР ТОМЪЁОНЫ ТОВЧОО" боловч үйл ажиллагааных нь талаар, хүмүүст хэрхэн мэдээлдэг талаар нь сайн мэдэхгүй юм.
         Нэгэнт л тэрхүү байгууллагаас дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлж чадахгүй одоогийн нөхцөлд хүн бүр бүрнээ хичээцгээе. Болохоос нь болохгүй хүртэл нь ажиллах хэрэгтэй. ."Мартаж болшгүй соёлоо бид мартагнаж эхэлж байна!!.."


ЭХ ХЭЛЭЭ АВАРЧ ҮЛДЭХИЙН ТУЛД ИРГЭН ТА ДАРААХ 2 ЗҮЙЛИЙГ МӨРДЛӨГ БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ!!..

НЭГТ. Аливаа зүйлийг нэрлэхдээ үргэлж Монгол үг хэрэглэ..
 - Бүтээгдэхүүн, үйлчилгээндээ ТОХИРСОН МОНГОЛ ҮГийг оноож өгөх нь чухал. Хэрвээ та зөв оноож өгч чадвал харь үг хэрэглэснээс илүүтэйгээр хүнд хүрэх болно.
 - Сурталчилгааг зорилтот хэрэглэгчиддээ зориулж хий. Хэрвээ та бизнес эрхэлдэг бол, хэрвээ таны үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь монголчууд бол байгууллагынхаа гадна хаяг, сурталчилгааны самбарыг төрөлх монгол хэл дээрээ хийгээрэй гэж хүсэх байна. Энэ нь таны эх хэлээ аварч үлдэхэд оруулж байгаа хувь нэмэр юм шүү.

ХОЁРТ. Өдөр тутмын хэл яриандаа аль болох Монгол үгээ алдаагүй зөв хэрэглэ..
 - Бусдад мэдээлэл хүргэх, бусадтай мэдээлэл хуваалцах тохиолдолдоо хэзээ ч харь үгийг бүү хэрэглээрэй.
Олон чадвартай залуусын илтгэлүүдийг харж байхад харь үгийг ихээр ашиглаж байгаа ажиглагддаг. Жишээ нь: "Тэр компани ийм, тийм сурталчилгаа хийж цацсан. Сурталчилгаагаараа компани хэрэглэгчдэд ямар МЕССЕЖийг хүргэхийг зорьж байсан гэхээр..".
 - Өөрийн хэрэглэдэг харь үг бүрийг өөрийн чадахаараа л утгыг нь алдагдуулахгүйгээр эх хэлнээ буулган тус буулгасан үгээ яриандаа хэрэглэж байна.
 - Мөн цахим нийтлэлчид/блоггеруудыг яруу сайхан монгол хэлээрээ алдаагүй бичиж байхыг хүсч байна. Блогоороо дамжуулан авсан нэгэн асуулгын дүнг харуулбал:

Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн хэрэгжүүлцгээе!!..
Өөрийнхөө өөрчлөлтөөр бусаддаа нөлөөлцгөөе..


13 сэтгэгдэлтэй » сэтгэгдэл үлдээх:

Cаарал said...

a Marketer's Dream.. гэдгийг ч бас монголоор бичиж болмоор санагдана.

бас утга болон логикийн алдаагүй бичиж сурмаар байгаа юм, ОXУ биш, ЗXУ, эсвэл хуучин зөвлөлт гэсэн нь зөв юм шүү дээ!

Э. Баярсайхан said...

Сайн уу?
Санааг чинь дэмжиж байна аа.

Frank said...

Сайхан нийтлэл байна. Монголчуудаа монголчилцгооё гэсэн хөдөлгөөн эхэлж байна даа хөөрхий.

Цэрэнчимэд said...

Одоо үүсээд байгаа нөхцөл байдал асуудал мөн ч гэлээ, гадаад хэлний нөлөөг багасгахаасаа илүүтэйгээр монгол хэлнийхээ уран тансагийг түгээн дэлгэрүүлэх нь илүү зүйтэй санаа байж мэдэх юм.

xvv said...

Дэмжиж байна ээ

Anonymous said...

энэ enkhTOR.b.com гэсэн логогоо солиочээ. Өөрийн чинь лого ялгаа байгаа юм уу?

Anonymous said...

enkhTOR.b.com gesen n blog-iinhoo URL-iig todotgoj ugsun yum bishu.....

fire42ice said...

Улсын драмын эрдмийн театр 80 дахь жилийнхээ нээлтийг ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэнгийн “Атга нөж” жүжгээр үүдээ нээх юм гэсэн.
Гэтэл ТВ гарч буй сурталчилгааг нь харсан уу. " ATGA NUJ" гэж бичихээр эх хэл гэгч юу болж байгаа юм буу мэд. Гадныханд зориулсан сурталчилгаа юм болов уу гэж сайн сайхнаар харах гэтэл бас монголоор хэлээд, биччихсэн байхыг юу гэх вэ.Гадаадаар бичих гэсэн юм бол атга нөжөө орчуулчихгүй дээ.
монголыг латинаар галигласан нь гар утас,цахим хэрэглээ дэлгэрснээс хойш утгаа алдчихсан юм уу даа.үг үсгийн алдаа ихээр бий болж,товчлол,нэг зурвасанд багтаах гэснээс болж хэл амаа хазсан латин галиглал дэлгэрч,зөв бичгийн дүрэм алга болчихсон нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээ нийтлэл сурталчилгаанаас цаг мөч бүхэн харж болох нь харамсалтай...

Anonymous said...

Маш зөв зүйтэй асуудал хөнджээ. Шууд дэмжиж байна. Гэхдээ ганц 2 санал хэлье.

Дээр сэтгэгдэл бичсэн хүн их зөв хэлжээ. a Marketer dream гэдэг нэрээ Монголчлоод оруулбал зүгээр боловуу, Харин enkhTOR.b.com бол яахав, блогийнхоо хаягийг л тодотгосон хэрэг байх.

Өөрөө энэхүү нийтлэлдээ "Монгол хэл дээр..." гэх зэргээр бичсэн байна. Үүнийг уншаад Б.Ринчин гуайн нэг ёгт үг санаанд орлоо.
"Та нар Монгол хэл дээр, Орос хэл дээр л гэж ярих юм. Угтаа бол хэлэн дээр яр л гардаг юм шүү дээ" гэж ёжилсон юм гэдэг. "Хэл дээр" гэсэн хэллэг маань утгын хувьд алдаатай, "Монгол хэлээр, Англи хэлээр" гэж ярьж бичих нь зүйтэй юм гэдэг шүү.

Anonymous said...

tom kompaniud bugd brandbook-ee hiilgeed, terend mungu zarah heregtei, logo-goo davhar mongolooroo bichih n zuitei gedeg ih zuv sanaag saihan bichjee

Энхмандах said...

Дэмжиж байна аа. Монголоороо л болох хэрэгтэй. Аль ч улсад өөрийн гэсэн хэл байдаг. Өөрийн хэлгүй улсууд харамсалтай. Тийм учраас эх хэлээрээ бахархацгаая

Зарим нэг хүний бичиж байгаад харахаар Монгол Хэлийг яаж ингэж зэрэмдэглэдэг байнаа гэж бодох юм.

Anonymous said...

Тийм шүү, Би аль дээрээс тэр тэр ХасBank-ны нэр буруу бна гэж хэлээд бсын! HasBank гэх ёстой шд!!! эсвэл ЗакБанк гэж унших юм уу!!!

Болд said...

ЭНЭ САНАА БОДЛЫГ ШУУД ДЭМЖИНЭ.

Post a Comment

"Comment as" хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа..

Related Posts with Thumbnails
 
Copyright 2009 a Marketer's Dream... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by eTor Marketer