Үндэстний тойм, TV Zone, Инфо ТВ, TВ7 хоног, TV Weekend гэхчилэн сэтгүүлүүд.. Одоо зарим нэг нь үнээ нэмсэн ч томоохон хэмжээний өөрчлөлт багатай..
Тэдгээр сэтгүүлүүдийн заримынх нь идэвхжүүлэлтийн хувьд: 2000 оны үед элдэв шар сонингууд машин, байр, ийш тийш аялах эрх зэргээр захиалагчдаа татдаг/хадгалж үлддэг байсан тэр нэгэн хэвийн аргаар л ажиллаж байна.
TV Zone, Info TV, Үндэстний Тойм сэтгүүлүүдийг борлуулалт сайтай гэж сонин, сэтгүүл борлуулагчид ярьдаг юм билээ.
Хуучин цагийн "100-гийн мэдээ" гэгддэг телевизийн хөтөлбөр, жижиг зар, үгийн сүлжээ гэх мэт зүйлстэй байсан сонинг "1000-ын сэтгүүл" тодотголд хамаарах сэтгүүлүүд орлож байна гэж хэлж болно..
Гэвч 1000-ын сэтгүүлүүд маань сэтгүүл гэхээсээ илүүтэйгээр "200-гийн ТВ хөтөлбөртэй сонин /хуучны 100-гийн мэдээний одоогийнх нь гэж болно/"-гийн олон хуудастай хувилбар гэмээр..
ТВ инфо, TV Zone сэтгүүлүүд агуулгын чанар төдийлөн сайнгүй, эх бэлтгэл мөн адил.. Дугаар бүрийн нүүрэн дээрээ олны танил болсон хүмүүсийг ээлж дараалан гаргадаг ч нэг хэвийн санагддаг..
Хүмүүс хамгийн ихээр авдаг 7 хоног тутмын "1000-ын сэтгүүл"-үүдийн хамгийн нийтлэг шинж нь ТВ-ийн хөтөлбөр байдаг.. ТВ-ийн хөтөлбөр нь сэтгүүлийн худалдан авалтанд тодорхой хэмжээнд чухлаар тавигддаг гэж хэлж болно.
Тиймээс ГоГо.мн, Ньюс.мн гэх зэрэг өөрийн байр сууриа олсон томоохон сайтууд ТВ хөтөлбөртөө ХЭВЛЭХ төлвийг нэмж болох мэт санагдлаа.
Зураг. 1. ГоГо.мн сайтын жишээн дээр
Иймэрхүү төлөвтэйгөөр байж болох мэт санагдлаа.
Үүн дээрээ Гариг, Цаг агаар, Зурхай, Нар мандах жаргах гэх зэрэг зүйлсийг зураг, тэмдэг /icon/-тэй нь оруулж болно. Мөн "телевиз, гариг"-аа хүссэнээрээ сонгож хэвлэх боломжтойгоор байх хэрэгтэй. Туршиж үзсний дараагаар хэрэглэгчид САЙТаас ихээр хэвлэж авч байгаа тохиолдолд СУРТАЛЧИЛГААг бас өвөрмөц байдлаар байрлуулж болох юм.
1000-ын сэтгүүлүүд дээрээс "ТВ хөтөлбөр"-ийг л хасчихмаар санагддаг юм. Дан ТВ хөтөлбөр, ТВ-ээрээ дагнасан сэтгүүлүүдийн борлуулалтанд энэ алхам бага ч болов нөлөөлнө хэмээн таамаглаж байна.
Мэдээж үүнийг ажил хэрэг болгохын өмнө хэрэглэгчдийг судлах хэрэгтэй болно. Тухайлбал тэдгээр сэтгүүлүүдийн худалдан авагчид ТВ хөтөлбөрийг хэр чухалчилж үздэгийг..
Үнэхээр УНШИГЧДЫН ХУДАЛДАН АВАЛТАНД "ТВ ХӨТӨЛБӨР" ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ЧУХЛААР НӨЛӨӨЛДӨГ тохиолдолд дээрх алхамыг хийх хэрэгтэй..
Мөн бүгдээрээ ижил бүтэц, загвартайгаар ТВ хөтөлбөрийг харуулж байхад та яагаад өөр ойлгомжтой, хүртээмжтэй, өөрт болон хэрэглэгчид ашигтай хэлбэрээр хийхэд буруудах зүйлгүй..









3 сэтгэгдэлтэй » сэтгэгдэл үлдээх:
www.xap.mn ene webed neg dugnelt uguurei.Sonirholtoi sanagdaj bn shuu bichsen zuils chini.Harin uurtei chini holboo yarj barihiig medsengui uchir end setgegdel bolgoj bichlee.Unshaad ustgana biz
Энэ сэтгүүлүүд идэвхижүүлэлт урамшуулалын арай шинэлэг зүйл гаргаж ирэх хэрэгтэй санагддаг.
Мэдээнүүд чинь их таалагдлаа. Амжилт
бүхэл бүтэн 7 хоногийн турш эрчимтэй эргүүлж тойруулагдан уншигдах нь мэдээж, нэг гэр бүлд дунджаар 4 хүн байна,орж гарсан зочин гэх мэт хүмүүс мөн эргүүлж тойруулна...гэсэн хамгийн эхний бодол зар байрлуулагчдийг татснаар сэтгүүл маш их төгрөг олж байгаа учир тэд одоогоор өөр элдэв юм бодохгүй азтай уншигч захиалагч гэх төдийхөнд өрсөлдөгчдөөсөө ялгарсаар...
Монголд телевизор / зурагт/ - тохиргоонд нь ТБ хөтөлбөрийг нь суулгачих хэрэгтэй.Энэ сувгаар өнөөдөр хэдэн цагт юу гарах нь вэ гэдгээ хараад, дуу мэндчилгээгээ илгээх гэх мэт маш олон үйлчилгээг удирдлагынхаа тусламжтайгаар л авчих нь байна шүү дээ.
Цаасны хэрэглээг ингэж багасгахаар нөгөө алдарт ЭКО болчихож байгааз.
Post a Comment
"Comment as" хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа..