Миний зүгээс нэгэн үйлчилгээг санал болгож байна.
Энэхүү үйлчилгээ нь "хэрэглээ ихтэй буюу 2 эсвэл түүнээс дээш тооны гар утас хэрэглэдэг, ачаалал ихтэй байдаг хэрэглэгчдэд" зориулагдах юм.
"Жинхэнэ амар" үйлчилгээний товч танилцуулга
ХҮССЭН ЦАГТАА Л ДУУДЛАГА, МЕССЕЖ ХҮЛЭЭН АВАХ
Хэрэглэгчийн тодорхой заасан хугацаанд гар утсандаа зөвхөн бүртгүүлсэн дугааруудаасаа дуудлага, мессеж зэрэг мэдээллийг хүлээн авах боломжийг хэрэглэгчдэд олгох буюу заасан цагтаа бусад бүртгэлгүй дугаараас дуудлага, мессеж бусад мэдээллийг хэрэглэгч утсандаа авахгүй байх боломжийг олгож байгаа юм.
Жишээлбэл хэрэглэгч энэхүү үйлчилгээг авсан тохиолдолд ажлын өдрүүдэд 19.00-08.00 /хэрэглэгч цагийг өөрөө сонгох боломжтойгоор байх хэрэгтэй/ цагийн хооронд өөрийн оператортоо бүртгүүлсэн 20-100 хүртэлх тооны дугаарууд /найз нөхөд, гэр бүл, дээд удирдлага/-аас дуудлага, мессеж хүлээн авах боломжтой байх юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгч үйлчилгээг идэвхтэй байлгах цагаа "ажлын өдрүүдэд 19.00-08.00" гэж сонгосон тохиолдолд, тэр хугацаандаа өөрийн бүртгүүлээгүй дугааруудаас ямар ч дуудага, мессеж бусад мэдээллийг авахгүй байх юм.
Харин бааз дээр шүүгдэн хадгалагдсан мэдээллүүд дараа өдрийн 08:01 минутад
Дуудлага ирсэн тохиолдолд:
"Танд 9911**** дугаараас 20:10, 21:50, 22:10 минутад тус тус дуудлага ирсэн байна."
Зурвас ирсэн тохиолдолд:
"Sain baina uu?.." гэхчилэн мэдээллийн бааз дээрээ хадгалагдаж байгаад ирдэг байх юм. Энэ нь дуудлагын хувьд боломжтой ч, мессежний хувьд хэр зэрэг боломжтой болохыг хэлж мэдэхгүй байна. Хүний хувийн нууц, мөн технологийн чадамжтай холбоотой учир..
Нөгөөтэйгүүр мэдээж "Жинхэнэ амар" үйлчилгээг идэвхжүүлсэн үед хэрэглэгчийн утаснаас гадагшаа дуудлга хийх, мессеж илгээх, мэдээлэл солилцох боломжтой байх ёстой.
"Жинхэнэ амар.." үйлчилгээний нэрний хувьд "Амар" гэдэг нь "Ажлын бус цагаараа АМАР" гэсэн утга санааг агуулж байгаа юм. Мөн Хас банкны "Амар" үйлчилгээтэй нэрийг давхацуулахгүйн тулд урд нь "Жинхэнэ" хэмээн нэмсэн. Тэгснээрээ ч илүү утга нэмсэн мэт.. Мөн амар гэдгээсээ илүүтэйгээр ИЛҮҮ АМАР гэсэн утгыг агуулж байгаа юм.
Мөн энэхүү үйлчилгээ нь дараах 2 зориулалтаар хэрэглэгдэж болох юм. Үүнд
1. Гар утасны хэрэглээ, ачаалал ихтэй хүмүүс
2. Гар утасны хэрэглээ, ачаалал ихтэй хүмүүс+ Нууц амраг
"Нууц амрагтай хүмүүст энэ үйлчилгээ ЖИНХЭНЭ АМАР байдлыг бий болгож чадна."
1-р тохиолдолд хэрэглэгчдэд идэвхжүүлэлт хийх энгийн аргуудаар хэрэглэгчдэд мэдээлэл хүргэж таниулчихаж болно.
2-р тохиолдолд хэрэглэгчдэд "Жинхэнэ амар" үйлчилгээг нууц амрагтай эсвэл энэ төрлийн бусад тохиолдолд хэрэглэх боломжтой болохыг PR хийн таниулж өгөх нь зүйтэй. Жижиг сувгууд хандалт ихтэй жижиг сайт, блогууд, мөн алиа хошин зургуудаар дамжуулж.
Хоёр дахь тохиолдлын үндэслэл нь дээхэн СЕКС.МН сайтаар зочлох үед "Та нууц амрагтай юу?" хэмээсэн иймэрхүү утга агуулгатай асуулга байсан юм. Тус асуулгад оролцогчдын багагүй хувь нь "Тийм" буюу нууц амрагтай хэмээн хариулсан байсан юм. Тэдгээр хүмүүсийн хэрэгцээг хангах нэгэн үйлчилгээ нь "Жинхэнэ амар.." ч байж болох.
Хоёр дахь тохиолдлын үндэслэл нь дээхэн СЕКС.МН сайтаар зочлох үед "Та нууц амрагтай юу?" хэмээсэн иймэрхүү утга агуулгатай асуулга байсан юм. Тус асуулгад оролцогчдын багагүй хувь нь "Тийм" буюу нууц амрагтай хэмээн хариулсан байсан юм. Тэдгээр хүмүүсийн хэрэгцээг хангах нэгэн үйлчилгээ нь "Жинхэнэ амар.." ч байж болох.
Миний бие энэхүү үйлчилгээний агуулга, зорилго, хэрэглэгдэхүүн болон нэрний тухайд тодруулан бичлээ. Мэдээж үүнээс гадна үйлчилгээний нөхцөл, нууцлал гэх зэрэг зүйлс яригдана. Гэвч үнэхээр энэхүү үйлчилгээг аль нэг оператор нэвтрүүлэхээр болвол дахин судалгаа хийнэ, гарч болох эрсдэлийг тооцох бүтээгдэхүүний бүтцийг боловсруулах болно. 2-р тохиолдол руу чиглэх гэж байгаа тохиолдолд зайлшгүй "Нууц амрагтай хүмүүсийн онцлог, хэрэглээний түвшин" гэх зэргээр зайлшгүй судалгаа хийх хэрэгтэй.
Мөн бүтээгдэхүүний бүтцийг тодорхойлж, технологийн хувьд хэрэг боломжтойг/ачаалалтайг туршиж, гарах зардал ашиг гэх зэргийг тооцон үнээ тогтоох хэрэгтэй болно.
Мөн бүтээгдэхүүний бүтцийг тодорхойлж, технологийн хувьд хэрэг боломжтойг/ачаалалтайг туршиж, гарах зардал ашиг гэх зэргийг тооцон үнээ тогтоох хэрэгтэй болно.
Миний зүгээс энэхүү үйлчилгээ нь МобиКом корпорацид илүү тохирох үйлчилгээ мэт санагдаж байна. Наад захын үндэслэл нь хэрэглэгчдийн тоо хамгийн их, бүх хүрээний хүмүүс байдагт юм.
Мөн дээр хэлж байсан "Жинхэнэ амар" үйлчилгээнд 20-100 дугаар бүртгүүлэх боломж нь дараа төлбөрт хэрэглэгчдийн хэрэглээний багц, хэрэглэсэн хугацаа, хэрэглээ их бага зэргээс хамааран тооны хувьд 20, 50, 80 эсвэл 100 дугаар бүртгүүлэх боломжтой байх маягаар зөрүүтэй байх хэрэгтэй. Үүгээрээ өөрсдийн хэрэглэгчдийн Үнэнч байдлыг урамшуулж болох юм.








4 сэтгэгдэлтэй » сэтгэгдэл үлдээх:
сонгосон дугаараас дуудлага, sms,voice авдаг үйлчилгээ ёстой амар шүү.эсвэл харицмааргүй хүнийхээ дугаарыг block ignore хийчихдэг.монголд л байдаггүй байх.бас гаднаас хүн залгахад тухайн утас салгаатай байна гэдэг боловч наад хүн бүгдийг хүлээн авж байдаг.мөн бас зөндөө зөндөө үйлчилгээ монголоос бусад газарт байдаг.бүгд ямарч нэмэгдэл төлбөргүй байдаг нь нь бүүр ч сайхан даа.Монгол хурдан сайхан болоосой.
hello my friend! warm greeting ^^!
your blog looks nice 0_0
by the way,
if you need to find unique fonts, you can go to our website.
best regards;
Блогспотчиддоо зориулан blogchid.com шинээр мэндэллээ
utsan deeree white list, blacklist gesen program suulgahad l hangalttai.
Post a Comment
"Comment as" хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа..