Friday, July 30, 2010

BizNetwork сайтын жишээн дээр..


Аливаа сайт өөрийн хэрэглэгчиддээ өөрийн сайтыг ашиглахад "user friendly" байдлыг бий болгож өгөх нь чухал байдаг. 
Энэ тал дээр BizNetwork сайт нэгэн зүйлийг өөрчлөх хэрэгтэй байна. BizNetwork сайтын хувьд "Танилцах хүсэлтийг илгээсэн хүний профайл руу оролгүйгээр зөвшөөрсний дараа хүсэлт илгээсэн хүний профайл руу орох" нь тийм ч хялбар биш байдаг. 
Доорх зургийг харна уу.

Зураг 1. Монголын BizNetwork сайт
/Зурган дээр дарж зургийг томоор харна уу/
Зураг 2. Facebook сайт
/Зурган дээр дарж зургийг томоор харна уу/
Зөвхөн BizNetwork сайтын хувьд ч биш "сайт бүтээж, урлаж байгаа хүмүүс" бусад ижил төрлийн сайтуудаас үйл ажиллагааных нь хувьд туршлага судлах хэрэгтэй байна.
            BizNetwork-ийн хувьд энэ зэргийн асуудлуудыг Facebook, Hi5 зэрэг сайтуудын жишээгээр энэ асуудлыг шийдэж болно. Мөн хэрэглэгчийн профайл дотор "сүүлд нэмэгдсэн танилууд" гэх зэргийн талбар үүсгэчихвэл бас хэрэгтэй санагдав.

            Энэ байтугай төвөгтэй байдлууд Монголын олон сайтууд дээр их л ажиглагддаг. Гэвч тэр бүхнийг хэрэглэж байгаа хүмүүс тэр бүр анзаараад байдаггүй.  хэрэглэж байгаа сайтдаа шалгуур тавилгүй л явсаар байдаг. Энэ бүхний үр дагавар нь "хэрэглэгчийн боловсрол"-ыг буруу тийш нь чиглүүлж байгаа юм. Монголд одоогийн байдлаар сайн санаан дээр тулгуурлан боссон сайтууд байдаг ч "user friendly" байх тал дээрээ ихэнх нь  алдсан байдаг.

4 сэтгэгдэлтэй » сэтгэгдэл үлдээх:

Anonymous said...

haha. bas medremjtei yumaa. tsarailag ohinluu request yawuulj. good luck. :)))

fire42ice said...

biznetwork ойлгомжгүй хэцүү.Зохион байгуулалт,цаг хэмнэлт гэж огт байхгүй.бизнесийн сайт гэх нэрэндээ зохицмооргүй.хэрэглэгчийн нүдээр харж хэрэглэгчиддээ зориулж шинэчлэл хиймээр.

Anonymous said...

Уриа үгний хувьд "BizNetwork - Танил чухал". Жалга довны (танил талаа харсан) ажлуудыг өөгшүүлж байгаа мэт.

Anonymous said...

Миний танилууд дээд дэд цэс байж л байна даа. Тэндээ орчихдог биз дээ шинэ танилцсан хүнүүс нь

Post a Comment

"Comment as" хэсгээс Name/URL эсвэл Anonymous гэсэн сонголтыг сонгон сэтгэгдэл оруулвал хялбар байх болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдлээ үлдээж байгаа танд баярлалаа..

Related Posts with Thumbnails
 
Copyright 2009 a Marketer's Dream... Powered by Blogger Blogger Templates create by Deluxe Templates. WP by eTor Marketer